Үгийн сүлжээ

12345678910111213141516171819
Across
  1. 3. Аж ахуйн нэгж эсвэл нэгтгэсэн бүлэг компанийн бусад гишүүдийн эзэмшиж байгаа тухайн аж ахуйн нэгжийн өөрийнх нь өмчийн хэрэглүүрийг юу гэж нэрлэдэг вэ?
  2. 7. Удирдах ажлыг эрхлэн явуулах үндэс болдог хүний мэдлэгийн цогцыг юу гэж нэрлэдэг вэ?
  3. 9. Гуйвуулж, өөрчилж, гаднын нөлөөлөл үзүүлж болох хувьсагчийг …………… хувьсагч гэнэ.
  4. 11. Өмнөө тавьсан тодорхой зорилгод хүрэхийн төлөө үйл ажиллагаагаа ухамсартайгаар зохион байгуулж, зохицуулж байгаа бүлэг хүмүүсийг …………… гэнэ.
  5. 12. Үйлдвэрлэлд ашиглагдахаар хүлээгдэж байгаа үндсэн барааг юу гэж нэрлэдэг вэ?
  6. 14. Оролцогчдын тодорхой асуудлын талаарх үзэл бодол, хандлага, саналыг тандахад ихээхэн тохиромжтой байдаг судалгааг юу гэж нэрлэдэг вэ?
  7. 15. Үйлдвэрлэлийн байгууллага бараа материалыг үйлдвэрлэж бий болгох процессын дагуу ажилладаг учраас бараа материал нь бэлэн бүтээгдэхүүн, ………………, түүхий эд гэсэн гурван ангиллаас бүрддэг.
  8. 17. Хүмүүсийн өдөр тутмын ахуй амьдралын харилцаанд тохиолддог, албан ёсны бус, чөлөөтэй, урьдчилан бэлтгээгүй, харилцан ярианы бүтэцтэй найруулгыг юу гэж нэрлэдэг вэ?
  9. 18. SPSS программд хувьсагчдыг хэмжилтийн түвшнээс нь хамааруулан нэрлэсэн, ………………, хэмжээст гэж гурван ангилдаг.
  10. 19. Угсаатны зүйн судалгаа нь судалгааны аль төрөлд хамаарах вэ?
Down
  1. 1. Менежментийн шинжлэх ухааны хандлагад «Үр өгөөжийн 12 зарчим»-ыг боловсруулсан Америкийн инженер, бизнес судлаач эрдэмтэн хэн бэ?
  2. 2. Удирдлагын буюу менежментийн түвшинг хэд ангилдаг вэ?
  3. 4. Ямар нэгэн ээдрээтэй, нарийн асуудлыг ойлгомжтой болгохын тулд энгийн зүйлтэй харьцуулан бичихэд эссэ бичих ямар аргыг ашигладаг вэ?
  4. 5. Өөрийн гол санааг эцэс хүртэл нь хамгаалж, нэг санаа, нэг дүгнэлтийг гол болгодог эссэ бичих аргыг юу гэж нэрлэдэг вэ?
  5. 6. Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд богино хугацаанд (нэг жил эсвэл тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны нэг циклийн аль уртад) ашиглагдах хөрөнгийг юу гэж нэрлэдэг вэ?
  6. 8. Хоорондоо цаг хугацаа, учир зүйн холбоотой үйл явдал, хэрэг явдлыг дараалан дүрсэлж өгүүлэх зорилготой эссэг ямар эссэ гэдэг вэ?
  7. 9. Гуйвуулж, өөрчилж, нөлөөлөх боломжгүй бөгөөд туршилтад хамрагдагчдын ерөнхий шинж төлөвийг илтгэх хувьсагчийг …………… хувьсагч гэнэ.
  8. 10. Байгууллагын үйл ажиллагааг бүрдүүлэгч хэсгүүдийг бий болгоно гэж үздэг хуваарийг ямар хуваарь гэж нэрлэдэг вэ?
  9. 13. Утга зохиолын хэм хэмжээнд төдийлөн нийцдэггүй, идэвхгүй үгийн сангийн үг болон этгээд, бүдүүлэг үг зэргийг хэрэглэсэн яриаг …………… яриа гэдэг.
  10. 16. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг тайлагнах хэдэн арга байдаг вэ?