НИЙГЭМ-1

1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980
Across
  1. 1. Сурах, итгэж үнэмших, дагаж мөрдөх зүйлд чиглэл өгдөг нийгэмшилтийн гол хүчин зүйл юу вэ?
  2. 3. Багш албан үүргээ гүйцэтгэхийн улмаас гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чадахгүйд хүрвэл үүнийг юу гэх вэ?
  3. 5. Судалгааны таамаглалыг шалгахад шаардлагатай мэдээлэл авах асуултууд асуулгын аль хэсэгт багтах вэ?
  4. 7. Нийгэмд тогтсон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, зан үйлийг ерөнхийд нь юу гэж нэрлэх вэ?
  5. 9. Мэдээллийн утгыг ойлгож, дүрслэн харуулахад чиглэдэг судалгааны төрөл аль вэ?
  6. 10. Асуулгын зорилго, хаанаас явуулж буй тухай танилцуулж, заавар өгдөг хэсэг аль вэ?
  7. 11. Тодорхой шинж бүхий тохиолдлын тоог нийт тоонд хуваан 100, 1000, 10000 зэрэг хүн амын тоогоор үржүүлж тооцдог үзүүлэлт аль вэ?
  8. 13. Сэтгэцийн өвчний талаарх хаяглалт, нийгмийн халамжийн нөхцөл зэрэг гажуудалд нөлөөлж болох хүчин зүйлийн ерөнхий нэр юу вэ?
  9. 14. Хүйс, үндэс угсаа зэрэг байр суурийг ямар байр суурь гэж ангилдаг вэ?
  10. 15. Нийгмийг амьд биетэй төстэй гэж үзэж, институтүүд нийгмийн оршин тогтнолд үүрэг гүйцэтгэдэг хэмээн тайлбарладаг онол аль вэ?
  11. 17. Нийгмийн хуульчлан тогтоосон хэм хэмжээг ноцтой зөрчиж, бусдад гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдлийг юу гэдэг вэ?
  12. 22. Нөөцийг хянаж, эзэмшиж буй нийгмийн томоохон бүлгүүдийн зөрчилд анхаардаг онолын хандлага аль вэ?
  13. 25. Хоёр ба түүнээс дээш утга, шинжээр илэрч байдаг зүйлийг юу гэдэг вэ?
  14. 27. Нийгмийн ертөнцийн тухай асуултад хариулт хайж, үнэн бодит шинэ зүйлийг илрүүлэх аргуудын цогцыг юу гэдэг вэ?
  15. 29. Судалгаанд оролцогчидтой хүндэтгэлтэй, ухаалаг харилцаж, баримтлах ёстой хэм хэмжээний ерөнхий нэр юу вэ?
  16. 31. Нийгмийн гишүүдийн зүгээс гажуудал гэж үнэлэгдэх үйлдлийн нийтлэг шинж юу вэ?
  17. 32. Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог юу гэдэг вэ?
  18. 34. Бүтэц-чиг үүргийн онолын орчин үеийн дүр төрхийг тодорхойлсон социологич хэн бэ?
  19. 35. Нийгмийн тодорхой хэрэгцээг хангахын төлөө хэм хэмжээтэй, дахин давтагддаг үйлдлээр холбогдсон нийгмийн байр сууриудын нэгдлийг юу гэдэг вэ?
  20. 37. Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн нөхцөлүүдийн цогцыг юу гэдэг вэ?
  21. 40. Ерөнхий дүгнэлт буюу онолын санааг нэгжид буулган дүгнэлтэд хүрэх аргыг юу гэдэг вэ?
  22. 42. Тухайн байр суурь бүхий хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгааг илэрхийлдэг ойлголт аль вэ?
  23. 46. Юуг гажуудалд тооцох нь нийгэм, цаг үеэс хамааран өөрчлөгдөх шинжийг юу гэж тодорхойлох вэ?
  24. 48. Цөөн хүнээс гүнзгий, нарийвчилсан мэдээлэл авч, хариултын утгыг лавлан тодруулах боломж олгодог аргыг юу гэдэг вэ?
  25. 50. Судалгаанд хамруулах нийт олонлогийн тодорхой хэсгийг сонгон авахад хэрэглэдэг ойлголт аль вэ?
  26. 53. Ажил мэргэжлийн, гэрлэлтийн, эдийн засгийн, улс төрийн байр суурийг ямар төрөлд хамааруулдаг вэ?
  27. 55. Гажуудлыг арилгахын тулд шийтгэх, засан хүмүүжүүлэх зэрэг арга хэмжээ авах тогтолцоог юу гэдэг вэ?
  28. 57. Нэг нутаг дэвсгэрт амьдардаг, зохион байгуулалт эмх цэгцтэй, улс төрийн хувьд биеэ даасан хүмүүсийн тогтвортой нэгдлийг юу гэж нэрлэх вэ?
  29. 59. Хэрэгцээт бараа, үйлчилгээгээр хангах нийгмийн хэрэгцээг хүснэгт 1.1-д ямар институттэй холбосон бэ?
  30. 61. Үйлдэгч урьдчилан тооцоолоогүйгээр бий болсон үр дагаврыг юу гэдэг вэ?
  31. 64. Хүүхэд нийгмийн үүргийг туршин хэрэгжүүлж сурах үйл ажиллагааны нэг хэлбэр аль вэ?
  32. 65. Дургүйцэх, шоолох, зэмлэх, шүүмжлэх зэрэг жижиг бүлгийн түвшинд илэрдэг хяналт аль вэ?
  33. 66. Эцэг эх, багш, үе тэнгийнхэн зэрэг хувь хүнийг нийгэмшилтэд нөлөөлөгчдийг юу гэж нэрлэх вэ?
  34. 67. Хувьсагч хоорондын хамаарлыг илрүүлэхээр зохиомол орчин бүрдүүлэн судлах аргыг юу гэдэг вэ?
  35. 68. Туршилтын судалгаанд үл хамаарах хувьсагчийг өөрчилдөг бүлгийг юу гэдэг вэ?
  36. 69. Сонгогдсон нэг шинж бүхий тохиолдлын тоог нийт тохиолдлын тоонд харьцуулсныг юу гэдэг вэ?
  37. 72. Нийгэмшүүлэгч үндсэн агент болдог байгууллага аль вэ?
  38. 73. Хүснэгт 1.3-ын мэдээллээр гэрийн ажилд өдөрт дунджаар 3 цаг 49 минут зарцуулсан бүлэг аль вэ?
  39. 74. Оролцогчийн зан үйл, үйлдэл, зан төлөв, үг яриа, хөдөлгөөний талаар тэмдэглэл хөтлөн мэдээлэл цуглуулах аргыг юу гэдэг вэ?
  40. 75. Байр суурийн хүрээний эрх, үүргийг нийгмийн ямар зохицуулалт тогтоодог вэ?
  41. 76. Нийгэмшилт хүний амьдралын ямар хугацаанд үргэлжилдэг вэ?
  42. 77. Үйлдлийг гүйцэтгэгчээс мэдэж тооцоолсон үр дагаврыг юу гэдэг вэ?
  43. 78. Судалгааг хэрэгжүүлэхэд зарцуулагдах мөнгөний хэмжээг урьдчилан төлөвлөх хэсгийг юу гэдэг вэ?
  44. 79. Нийгэмшилтийн хоёр талт үйл явцын нэг талд хувь хүн юунд зохицдог вэ?
  45. 80. Сэдэв сонгох, асуултыг нарийвчлах, судалгааны загвар боловсруулах үйл ажиллагааг бүхэлд нь юу гэдэг вэ?
Down
  1. 2. Судалгаа явуулах ямар шаардлага, ач холбогдол байгааг тодорхойлдог саналын хэсэг аль вэ?
  2. 4. Нэгжийг ажиглах замаар ерөнхий дүгнэлт, онолд хүрэх аргыг юу гэдэг вэ?
  3. 6. Баримт бичгийн агуулга, догол мөр, өгүүлбэр, үгийн утгыг ойлгон ерөнхий дүр зургийг харуулах аргыг юу гэдэг вэ?
  4. 8. Хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдэл хийх чадвар эзэмших үйл явцыг юу гэдэг вэ?
  5. 12. Гэмт хэргийн бүртгэл, илрүүлэлт, шийтгэлд нийгмийн байр суурийн ялгаа нөлөөлж болохыг тайлбарлахад ашигласан ойлголт аль вэ?
  6. 16. Бусад хувьсагчийн өөрчлөлтөд нөлөөлж буй, шалтгаан нь болж буй хувьсагчийг юу гэдэг вэ?
  7. 18. Бусад хувьсагчийн нөлөөгөөр өөрчлөгдөж буй хувьсагчийг юу гэдэг вэ?
  8. 19. Хүүхэд бусдын үйлдлийг даган хийж сурах нийгэмшлийн хэлбэрийг юу гэдэг вэ?
  9. 20. Пропорцыг 100-аар үржүүлэх замаар тооцдог үзүүлэлт аль вэ?
  10. 21. Урьд өмнө тогтсон үнэт зүйл, мэдрэмж, зан үйлийн загвараа эрс өөрчлөх үйл явцыг юу гэдэг вэ?
  11. 23. Судалгаанд оролцогчдод талархал илэрхийлж, судлаачийн холбоо барих мэдээлэл өгдөг асуулгын хэсэг аль вэ?
  12. 24. Зорьж хийсэн үйлдэл нь зорьсныхоо эсрэг үр дагаварт хүргэхийг юу гэдэг вэ?
  13. 26. Судалгаанд оролцогчдыг санамсаргүй зарчмаар сонгох түүврийн аргыг юу гэдэг вэ?
  14. 28. Урьдчилан бэлтгэсэн асуулт, хариулт бүхий хуудсаар олон нэгжээс ижил горимоор мэдээлэл цуглуулах аргыг юу гэдэг вэ?
  15. 30. Хүмүүсийн харилцаа болон үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр ойлгохыг чухалчилдаг онол аль вэ?
  16. 33. Хүснэгт 1.1-д гэр бүлийн институттэй холбосон нийгмийн хэрэгцээ аль вэ?
  17. 36. Таамаглалыг шалгаж, мэдээллийг тоогоор илэрхийлэн математик статистикийн аргаар шинжилдэг судалгааны төрөл аль вэ?
  18. 38. Нийтлэг асуудлыг шийдэх хэрэгцээг хүснэгт 1.1-д ямар институттэй холбосон бэ?
  19. 39. Судалгаагаар шалгаж, батлах эсвэл няцаахад чиглэсэн урьдчилсан санааг юу гэдэг вэ?
  20. 41. Тодорхой сэдвээр бүлгийн хэлэлцүүлэг өрнүүлж, санаа бодлын маргаан, зөрчил, нийцлийг тодруулах аргыг юу гэдэг вэ?
  21. 43. Тухайн байр сууриас үүдэн бий болж, заавал биелүүлэх ёстой хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогцыг юу гэдэг вэ?
  22. 44. зорилт Судалгааг явуулснаар ямар үр дүнд хүрэхийг урьдчилан тодорхойлдог саналын хэсэг аль вэ?
  23. 45. Гэмт хэрэгтэй тэмцэхэд төрөөс ашигладаг арга хэрэгслийг сурах бичигт ямар үгээр нэрлэсэн бэ?
  24. 47. Нийгэмшилт нь хүмүүсийн орчны хүлээлтийг өөрчлөх, өөрийнхөөрөө бүтээх боломж олгосноор юунд нөхцөл бүрдүүлдэг вэ?
  25. 49. Нас, хүйс, ажил, боловсрол зэрэг хувь хүний нийгмийн байр суурийг тодруулах асуултууд асуулгын аль хэсэгт багтах вэ?
  26. 51. Хүүхэд хамтран тоглох явцдаа дүрэм тохиролцох, бие даасан шийдвэр гаргахад суралцдаг нийгэмшүүлэгч агент аль вэ?
  27. 52. Хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын хандлагын цогцоор тодорхойлогдох ойлголт аль вэ?
  28. 54. Туршилтын судалгаанд үл хамаарах хувьсагчийг өөрчлөхгүй байлгадаг бүлгийг юу гэдэг вэ?
  29. 56. Хүүхдийн нийгэмшилтэд албан ёсны хөтөлбөрөөр хувь нэмэр оруулах зорилготой агент аль вэ?
  30. 58. Ямар арга ашиглах, ямар мэдээлэл цуглуулах, түүврийн хүрээ ба хэмжээг төлөвлөдөг хэсэг аль вэ?
  31. 60. Хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэдгээрийн онцлог шинжийг тээгч болохыг юу гэдэг вэ?
  32. 62. Баримт бичгээс утгын нэгжийг хувьсагчаар сонгон, давтамж болон хамаарлыг статистикаар шинжлэх аргыг юу гэдэг вэ?
  33. 63. Зурагт, сонин, сэтгүүл, кино, интернэт, нийгмийн сүлжээгээр дамжин нийгэмшилтэд нөлөөлдөг агент аль вэ?
  34. 70. Хүснэгт 1.2-ын 2015 оны мэдээллээр гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн тоо 21075 байсан хүйс аль вэ?
  35. 71. Албан бус хяналтад зэмлэх, шүүмжлэх; албан ёсны хяналтад торгох, эрх хязгаарлах зэрэг арга хэмжээний ерөнхий нэр юу вэ?