Нийгэм
Across
- 2. Нэг хүн олон үүрэг зэрэг гүйцэтгэх үед тэдгээр нь хоорондоо харшлах үйл явц.
- 4. Зан үйлийг хянах, хууль сахиулах үүрэгтэй төрийн байгууллага.
- 5. Флоридад 7 нас хүртлээ хүнтэй харилцалгүй тусгаарлагдсан охины нэр.
- 8. Нийгмийн бүтцийг микро түвшинд тодорхойлдог хувь хүний өдөр тутмын алхам.
- 10. Хууль сахиулах, хянах тогтолцооны нэг хэсэг болох шүүх байгууллага юунд үндэслэх вэ.
- 14. Байр сууриас үүдэн бий болж, хувь хүний заавал биелүүлэх ёстой зан үйл, үйлдэл.
- 17. Нийгмийн харилцаанд орж, соёлыг өвлөх, хүн болон төлөвших урт хугацааны үйл явц.
- 18. Үүргийн дагуу заавал биелүүлэх ёстой, нийгмээс тогтоосон журам, хязгаарлалт.
- 19. Нийтлэг асуудлыг шийдвэрлэх, зан үйлийг хянах үүрэгтэй дээд институт.
- 20. Судлаач Рене Спицийн тодорхойлсноор хүүхдийн өсөлтөд агаар хоолноос дутахгүй хэрэгтэй зүйл.
- 21. Нийгэмшилтийг судалсан, бэлгэ тэмдгийн онолыг гаргасан АНУ-ын социологич.
- 22. Нийгэмд амгалан тайван байдлыг хангах үүрэгтэй, төр засагт хамаарах институт.
- 24. Шинэ мэдлэг бүтээх, дамжуулах үүрэгтэй нийгмийн институт.
- 25. Нийгмийг баялаг, нөөцийн төлөөх тэмцэл, зөрчил дунд оршдог гэж үзсэн Германы социологич.
- 28. Мэргэжил, боловсрол зэрэг хүний өөрийн хичээл зүтгэлээр олж авдаг байр суурийн төрөл.
- 29. Бүтэц-үүргийн онолыг үндэслэгч, Францын алдартай социологич.
Down
- 1. Шинэ мэдлэг бүтээх хэрэгцээг хангах систем болох институт.
- 3. Хүн төрөлхийн чадвартай байсан ч нийгмийн ямар орчин байхгүй бол хүн болж чадахгүй вэ.
- 6. Хүний эрүүл аж төрөх хэрэгцээг хангадаг спорт болон юуны институт вэ.
- 7. Нийгмийн нэгдэл нягтралыг хангаж, дээд ариун зүйлд итгүүлдэг институт.
- 9. Үүргийн зөрчлийн жишээнд гардаг, албан үүрэг гүйцэтгэгч сургуулийн ажилтан.
- 10. Орчин үеийн нийгэмд хүүхдийн хүмүүжил, зан төлөвт маш хүчтэй нөлөөлж буй агент.
- 11. Бэхжсэн тогтвортой харилцаа холбооны хэлхээ буюу микро болон макро түвшинд орших тогтолцоо.
- 12. Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллагуудыг нэгтгэсэн нэр томьёо.
- 13. Сургуулийн сурагч, айлын охин, ангийн найз зэрэг ойлголтууд нь хувь хүний нийгэм дэх юу вэ.
- 15. Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онолоор хүний зан үйлийг юугаар дамжуулж ойлгодог вэ.
- 16. Хүний амьдралын анхдагч, хамгийн чухал нийгэмшүүлэгч агент.
- 23. Хэрэгцээт бараа, үйлчилгээгээр хангах үүрэгтэй нийгмийн үндсэн институт.
- 26. Нийгмийн тогтвортой байдлыг хангах соёлын нөхөн үйлдвэрлэл явуулдаг хамтын амьдрал.
- 27. Хүйс, үндэс угсао зэрэг хүн төрөхдөө шууд авдаг, өөрөөс нь шалтгаалдаггүй байр суурь.