Физик Коллойд Хими Алтансувд

1234567891011121314151617181920
Across
  1. 3. Хийн холимгоос шингэн бодисыг эзэлхүүнээр нь шингээх үзэгдлийг юу гэх вэ?
  2. 5. Фаз хоорондын зааг дээрх молекулуудын таталцлын ажлыг юу гэж нэрлэдэг вэ?
  3. 7. Температур ихсэхэд жижиг хэсгүүдийн идэвхждэг дулааны замбараагүй хөдөлгөөнийг ямар эрдэмтний нэрээр нэрлэдэг вэ?
  4. 8. Ямар ч бодис коллоид төлөв байдалд оршиж болно гэсэн онолыг хөгжүүлсэн профессор хэн бэ?
  5. 9. Сүү болон түүхий нефть зэрэг шингэний дуслууд өөр нэг шингэн орчинд түгссэн систем юу вэ?
  6. 12. Латин хэлний "томрох, өтгөрөх" гэсэн утгатай, жижиг хэсгүүд хоорондоо нийлж томрох процесс юу вэ?
  7. 13. Цахилгаан гүйдлийн нөлөөгөөр шингэн орчин шилжих үзэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?
  8. 15. Хатуу гадаргуу дээр гурван фазын огтлолцлоор үүсдэг битүү цагирагийг юу гэх вэ?
  9. 18. Цахилгаан орны нөлөөгөөр дисперс системийн жижиг хэсгүүд туйл руу шилжих үзэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?
  10. 19. Хатуу бодис өөр нэг хатуу орчинд түгжиж үүссэн дисперс системийг юу гэх вэ?
  11. 20. Ашигт эрдсийг хоосон чулуулагаас хөөсний тусламжтайгаар ялган авах процессыг юу гэдэг вэ?
Down
  1. 1. Бодис зөвхөн хатуу эсвэл шингэний гадаргуу дээр шингээгдэх үзэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?
  2. 2. Нэгэн төрлийн фазын молекулуудын дотоод таталцлын ажлыг юу гэх вэ?
  3. 4. Латин хэлний "flocculi" буюу бичил хэсгүүд хоорондоо наалдан бөөгнөрөх процессыг юу гэх вэ?
  4. 6. Хатуу биетийн гадаргуу нүүрстөрөгчийн төрлийн бодисоор илүү сайн норгогдох үзэгдэл?
  5. 10. Усанд уусахад уусмалын гадаргуугийн таталцлыг ихэсгэдэг бодисыг юу гэх вэ?
  6. 11. Дисперс орчинд уусдаггүй, орчноосоо түлхэгддэг дисперс системийг юу гэдэг вэ?
  7. 14. Шингэн орчинтой дисперс системийг нийтэд нь юу гэж нэрлэдэг вэ?
  8. 16. 1871 онд гэрэл сарних онолын үндэслэлийг боловсруулсан Английн эрдэмтэн хэн бэ?
  9. 17. 1868 онд коллоид уусмалыг хажуугаас нь гэрэлтүүлэхэд гэрэлтэй харагддаг үзэгдлийг анх ажигласан эрдэмтэн хэн бэ?