Криминологи

1234567891011121314151617181920
Across
  1. 2. Ч.Беккариа “Ял нь хатуу чанга байхдаа бус харин ……… ёстой ба ингэснээр бусад хүмүүст зохих сэтгэгдэл төрүүлж тэднийг гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж чадна” гэж хэлсэн байдаг. Цэгийн оронд тохирох үгийг нөхөж бич.
  2. 4. Кримнологийн онолын үндсэн хэдэн чиглэл байдаг вэ?
  3. 9. Гэмт хэрэгтэн төрөхөөс л ийм шинж чанартай төрдөг гэсэн алдартай онолыг дэвшүүлсэн Италийн эрдэмтний овог?
  4. 10. CPTED загварчлалын үндсэн зарчмуудын нэг бөгөөд орчны үзэгдэх орчныг сайжруулж, гэмт этгээдийг хөндлөнгийн хяналтад өртөх эрсдэлийг нэмэгдүүлэх зарчим?
  5. 11. Их Британи болон АНУ-д өргөн ашиглагддаг, гэмт хэрэг ихээр гардаг тодорхой цэг, гудамж, бүс нутгийг газрын зураг дээр нарийвчлан тодорхойлж цагдаагийн эргүүлийг хуваарилдаг арга зүйг юу гэж нэрлэдэг вэ?
  6. 12. Хүний бие махбодод хувьслын явцад үгүй болсон шинж тэмдэг гэнэт илрэхийг юу гэж нэрлэдэг вэ?
  7. 14. Тодорхой газар нутаг, цаг хугацаанд гарч болзошгүй гэмт хэргийн эрсдэлийг математик загварчлал, компьютер алгоритм ашиглан урьдчилан таамаглаж, цагдаагийн хүчийг оновчтой хуваарилах орчин үеийн аргыг юу гэдэг вэ?
  8. 17. Хүний зан авир, дадал зуршил, уур бухимдал ба сэтгэцийн онцлог нь гэмт хэрэг үйлдэхэд хэрхэн нөлөөлдгийг судлахад криминологи нь нийгмийн аль шинжлэх ухаантай хамгийн ойр хамтран ажилладаг вэ?
  9. 19. Америк болон Баруун Европын орнуудад өргөн ашиглагддаг, цагдаагийн байгууллага иргэдтэй хамтран орчноо хамгаалах урьдчилан сэргийлэх хөтөлбөр?
  10. 20. Гэмт хэрэгтнийг төрөлхийн ба …………… гэж 2 ангилна.
Down
  1. 1. Ирээдүйд гарч болзошгүй гэмт хэргийн түвшин, төлөв байдал, чиг хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан таамаглах үйл явц?
  2. 3. Тухайн улсад нэг жилийн хугацаанд үйлдэгдсэн бүх гэмт хэргийн нийлбэрийг ………… гэнэ.
  3. 5. Хохирогчийн болон гэмт хэрэгтний өөрийнх нь тухай мэдээлэлд үндэслэн гэмт хэргийн "далд" хэлбэрийг илрүүлж тодорхойлоход ашиглагддаг асуулгын арга?
  4. 6. Зигмунд Фрейд-н судаслсан криминологийн сэтгэл зүйн болон сэтгэцийн онол
  5. 7. 1764 онд "Гэмт хэрэг ба ял шийтгэл" хэмээх алдартай бүтээлээ туурвиж, эрүүгийн эрх зүй дэх ял шийтгэл нь өшөө авалт биш, засан дайчлах, урьдчилан сэргийлэх зорилготой байх ёстой гэж үзсэн Сонгодог (Классик) сургуулийг үндэслэгч хэн бэ?
  6. 8. Япон улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдтэй ойр ажиллах зорилгоор олон нийтийн бүсэд ажиллуулдаг цагдаагийн жижиг байрыг юу гэж нэрлэдэг вэ?
  7. 9. Нуугдмал гэмт хэрэг нь ……… гэсэн латин үг.
  8. 11. CPTED загварчлалын үндсэн зарчмуудын нэг бөгөөд гэмт этгээд хэрэг үйлдсэний дараа оргон зайлах, эсвэл тухайн бүс рүү нэвтрэх боломжийг хаалт, цоож, замын шийдлээр хязгаарлах аргыг юу гэдэг вэ?
  9. 13. Чезаре Ломброзогийн онолоор хүний нүүр царай, гавлын ясны хэлбэр, физиологийн онцлогоор нь гэмт хэрэгтэн болох хандлагыг тодорхойлж болно гэж үздэг салбар шинжлэх ухааны нэр юу вэ?
  10. 15. Өмнө нь ял шийтгүүлсэн этгээд дахин гэмт хэрэг үйлдэх үзэгдэл?
  11. 16. Гэмт явдал бол нийгмийг шаналгагч өвчин, эх үндэс нь баялагийн тэгш бус хувиарлалт, баян ядуугийн хэт ялгаа, тэдний хоорондын зөрчил тэмцэл болно гэс үзсэн эрдэмтний нэр хэн бэ?
  12. 18. Гэмт хэргийн гаралт болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн хоорондын тоон хамаарлыг (жишээ нь: ядуурал ба хулгайн гэмт хэргийн хамаарал) математик болон статистикийн аргаар тооцоолон тодорхойлох аргыг юу гэж нэрлэдэг вэ?