Монголчуудын оюун санаа, нийгмийн амьдралд гарсан өөрчлөлт
Across
- 5. 2006 онд тунхагласны нь 800 жилийн ойг тэмдэглэсэн Монголын түүхэн төр
- 7. 2010 онд Монгол Улсын иргэн болж монголчуудыг 90 гаруй жилийн дараа шашны тэргүүнтэй болгосон IX гэгээн
- 8. Монголчууд түүхэндээ анхны олимпийн алтан медалиудыг авсан 2008 оны олимп болсон хот
- 10. Социализмын үед соёл урлаг ба хэвлэл мэдээлэлд цензур тогтоон чөлөөт сэтгэлгээг хориглож байсан төрийн байгууллага
- 12. 1991 онд сэргээн хос бичигтэн болгох ажил өрнүүлсэн үндэсний бичиг
- 13. Дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд бакалаврын сургалтад оюутан суралцуулах хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлэх зарлиг гаргасан Ерөнхийлөгч
- 15. 2008 оны Бээжингийн параолимпоос байт сурын харвааны төрөлд алтан медаль хүртсэн тамирчин
- 18. 1993 онд УИХ-аас баталж иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрхийг баталгаажуулсан хууль
- 20. 1990 онд зохиогдсоны нь 750 жилийн ойг тэмдэглэсэн түүхэн сурвалж бичиг
Down
- 1. 2008 оны Бээжингийн олимпоос боксын төрлөөр олимпийн алтан медаль авсан тамирчин
- 2. Иргэдийн шашин шүтэх эрхийг 1992 оны Үндсэн хууль ба 1993 оны хуулиар баталгаажуулах үндэс болсон олон улсын баримт бичиг
- 3. 2008 оны Бээжингийн олимпоос жүдо бөхийн төрлөөр Монгол Улсын анхны алтан медалийг хүртсэн тамирчин
- 4. Зах зээлийн нийгэмд эмзэг бүлгийн иргэдийн хураамжийг төр хариуцах болсон нийгмийн хамгааллын тогтолцоо
- 6. Социализмын үед урлаг ба хэвлэлд зөвшөөрдөг байсан марксист ленинист үзэл сурталд нийцсэн бодит амьдралтай нийцдэггүй урлагийн хэлбэр
- 9. Н Түвшинбаяр 2008 оны олимпоос алтан медаль хүртсэн спортын төрөл
- 11. Социализмын үед нийтээр тэмдэглэхийг хориглож зөвхөн хөдөөд малчдын баяр маягаар зөвшөөрдөг байсан уламжлалт баяр
- 14. 1997 оноос өндөр хөгжилтэй орны их дээд сургуульд магистр, докторт суралцуулахад зээл олгож эхэлсэн сан
- 16. 2002 онд мэндэлсний нь 840 жилийн ойг тэмдэглэсэн Их Монгол Улсын хаан
- 17. Д Баатаржав 2008 оны параолимпоос алтан медаль хүртсэн спортын төрөл
- 19. Э Бадар Ууган 2008 оны Бээжингийн олимпоос алтан медаль хүртсэн спортын төрөл