Металл ба металл биш

12345678910111213141516171819
Across
  1. 4. Металлыг сунгаж маш нарийхан утас болгон хийх боломжтой шинж чанар
  2. 6. Тасалгааны температурт шингэн төлөвт оршдог цорын ганц металл бөгөөд термометрт ашигладаг
  3. 10. Нягт багатай тул нисэх онгоц болон цахилгааны утас хийхэд өргөн хэрэглэдэг металл
  4. 11. Нэг граммыг нэг метр квадрат дэлгэмэл цаас шиг хэмжээтэй болтол давтаж болдог үнэт металл
  5. 12. Хатуу чанар багатай зөөлөн тул хутгаар зүсэгддэг онцлог металл
  6. 15. Нягт багатай харьцангуй бага температурт хайлдаг хэврэг цахилгаан дулааныг дамжуулдаггүй элемент
  7. 16. Хатуу чанаргүй металл бишүүд дотроос онцгой хатуу чанартай төлөөлөгч
  8. 18. Хайлмал буюу усан уусмалдаа химийн бодис цахилгаан гүйдлийн нөлөөгөөр задрах үзэгдэл
  9. 19. Шар өнгөтэй хатуу төлөвт оршдог бөгөөд хүчилтэй урвалд ордоггүй металл биш
Down
  1. 1. Цэвэр зэсийг электролизийн аргаар үйлдвэрлэдэг Эрдэнэтийн үйлдвэр
  2. 2. Хатуу давтагддаг нягт ихтэй өндөр температурт хайлж цахилгаан дулааныг сайн дамжуулдаг элемент
  3. 3. Металл бишүүд дотроос шингэн төлөвт оршдог төлөөлөгч
  4. 4. Зарим металл хүчилтэй урвалд ороход ялгардаг агаараас хөнгөн хий
  5. 5. Мөнгөнусны хордлогын өвчнийг анх илэрсэн Японы тосгоны нэрээр нэрлэсэн нэршил
  6. 7. Бодисын масс ба эзлэхүүний харьцаагаар тодорхойлогдох хэмжигдэхүүн
  7. 8. Никель кобальт зэрэг металлуудын адил соронзлогдох чанартай металл
  8. 9. Хөнгөнцагааныг алтнаас илүү үнэлж хүндтэй зочдодоо хөнгөнцагаан хэрэглэл бэлэглэж байсан Францын эзэн хаан
  9. 13. Металлыг алхаар давтахад хагарахгүйгээр нимгэн цаас шиг болж сунах шинж чанар
  10. 14. Хоолны давсны электролизоор цэврээр гарган авдаг шар ногоон өнгөтэй хортой хий
  11. 17. Цахилгаан дулааныг сайн дамжуулдаг тул цахилгааны утас хийхэд өргөн ашигладаг улбар шар металл