Химийн урвал. Үгэн тэгшитгэл
Across
- 7. Химийн бодис хүчилтөрөгчийн орчинд гэрэл дулаан ялгаруулан явагдах урвал
- 8. Грек цагаан толгойн эхний үсэг
- 10. Элементийн хүчилтөрөгчтэй үүсгэсэн химийн нэгдэл
- 14. Нүүрстөрөгчийн моноксидын өөр нэг нэршил
- 15. Химийн урвалын үр дүнд үүсч байгаа болон сумны баруун талд бичигддэг бодис
- 16. Элементийн хлортой үүсгэсэн эсвэл давсны хүчлийн үлдэгдэлтэй нэгдэл
- 17. Нүүрстөрөгчийн диоксидын өөр нэг нэршил ба нүүрс шатахад үүсдэг оксид
- 19. Хүхрийн хүчилтэй урвалд орж цайрын сульфат ба устөрөгч үүсгэдэг металл
- 20. Урвалын үр дүнд хатуу байдлаар үүсч хэсэг хугацааны дараа тунадаг бодис
Down
- 1. Металлын гидроксил бүлэгтэй үүсгэсэн бөгөөд уусмалдаа суурилаг орчин үзүүлдэг нэгдэл
- 2. Химийн шинэ бодис үүсэх үзэгдлийн шинжлэх ухааны нэршил
- 3. Хүхрийн хүчлийн үлдэгдлийг нэрлэдэг нэршил ба металлыг хүхрийн хүчилтэй үйлчлүүлэхэд үүсэх давс
- 4. Хүчилтөрөгчийн оролцоотойгоор явагдаж буй химийн урвал
- 5. Химийн урвалд орж байгаа болон үгэн тэгшитгэлийн сумны өмнө бичигддэг бодис
- 6. Ус ба хүнсний содын адил химийн нэгдлийн жишээ болдог бодис
- 9. Агаарт шатаж магнийн оксид үүсгэдэг эсвэл давсны хүчилтэй урвалдаж устөрөгч ялгаруулдаг металл
- 11. Нүүрсхүчлийн хийг нэвтрүүлэхэд булингартдаг таних урвалж шингэн
- 12. Устай химийн урвалд орж калийн гидроксид ба устөрөгч үүсгэдэг металл
- 13. Шатаж фосфорын оксид үүсгэдэг бодис
- 18. Нүүрсний хүчлийн үлдэгдлийг нэрлэдэг нэршил