Дэлхийн II дайны үеийн БНМАУ, тусгаар тогтнолын бэхжилт
Across
- 2. Японы эрх баригчид Азид түрэмгийллээ идэвхжүүлж 1932 он гэхэд Зүүн хойд Хятад, Өвөр Монгол, Манжуурыг эзлэн байгуулсан улс
- 5. 1939 оны 5-р сард Япон, Манжгогийн тал довтлон ирж Монгол-Зөвлөлтийн цэргийн командлал бут цохисон дайн болсон газар
- 8. Дэлхийн II дайны үеийн тайз дэлгэцийн урлагийн хөгжлийг илтгэн харуулсан жүжиг
- 11. Латин хэлний оршин байгаа байдал гэсэн үг бөгөөд Ялтын бага хурал дээр Гадаад Монголын талаар тохиролцсон нэр томьёо
- 12. 1944-1945 оны мичин жилийн зуднаар бараг 4 сая мал үхэж хорогдсон жил
- 14. 1942 онд гэгээрлийн салбарт гарсан хамгийн том дэвшил болж шинээр байгуулагдсан их сургууль
- 16. БНМАУ өөрийн хөрөнгөөр ЗХУ-д захиалан хийлгэж Улаан армид бэлэглэглэсэн танкийн бригад
- 17. Хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн гэх утгатай, нэг улсыг нөгөө улс нь албан ёсоор хүлээн зөвшөөрч оршин тогтнож буйг илэрхийлэх хэлбэр
- 19. 1945 оны 10 сарын 20-нд орон даяар болж БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулсан үйл явдал
- 20. Цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж, түүндээ дулдуйдан эдийн засаг, улс төр, үзэл суртлын бодлогоо хэрэгжүүлдэг тогтолцоо
Down
- 1. 1945 онд ЗХУ, Их Британи, АНУ-ын удирдагчид Гадаад Монголын статус кво-г хүлээн зөвшөөрөх тохиролцоонд хүрсэн хурал
- 3. МАХЦ-ийн анги нэгтгэл Өвөр Байгалийн фронтын баруун жигүүр болж давшин байлдсан чиглэл
- 4. 1941 оны 9 сард Засгийн газрын дэргэд Улаан армид бэлэг хуримтлуулах, фронтод бэлэг хүргэх ажлыг удирдан зохион байгуулахаар байгуулсан комисс
- 6. Жанчхүүгийн давааны бэхлэлтэд болсон 8-р сарын 21-ний өдрийн ширүүн тулалдаанд баатар цол хүртсэн БНМАУ-ын дайчин
- 7. Жанчхүүгийн давааны бэхлэлтийн тулалдаанд баатар цол хүртсэн Монголын дайчдын нэг
- 9. 1936 оны 3 сарын 12-нд Улаанбаатар хотноо БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд байгуулсан баримт бичиг
- 10. Дайны жилүүдэд дэлгэцнээ гарч урлагийн хөгжлийг харуулсан алдартай кино
- 13. Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг Японы эсрэг дайнд давшин байлдсан бас нэгэн чухал чиглэл
- 15. 1946 оны 1 сарын 5-нд БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон Хятадын эрх баригчдын нам
- 18. БНМАУ-ын ард түмний хөрөнгөөр байгуулж Улаан армид бэлэглэглэсэн нисэх онгоцны эскадриль