Across
- 5. Хүмүүсийн сүсэг бишрэлийн эрэлт хэрэгцээгээр бий болсон, оюуны соёлын нэг хэлбэр бөгөөд бурханлиг хүчинд итгэх итгэл.
- 6. Соёл бүл хүн бодол санаагаа ямар нэг тэмдэгтэд төлөөлөл болгон шингээсэн зүйл. Жишээ нь сургуулийн хонх.
- 7. Тэмдгийн хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд соёлын элементүүдийг хадгалах, дамжуулах, харилцах гол хэрэгсэл.
- 8. Хүмүүсийн зан төлөвийг зохицуулдаг дэг журам, хууль дүрэм, ёс заншил.
- 11. Хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, зан заншлын цогц бүхэл.
Down
- 1. Монгол улсын хүн амын угсаатны бүтцэд багтдаг, 2010 оны тооллогоор 5119 хүн амтай гэж тэмдэглэгдсэн угсаатны бүлэг.
- 2. Юуг зөв, хүлээн зөвшөөрөх, бас юуг буруу, зохисгүй гэж үзэх талаар нийтээр хүлээн зөвшөөрсөн эрхэм чанарууд.
- 3. Монголчуудын аж амьдралаас үүсэж, тэдний зан үйл, аж төрөх хэв маягийг хөдөлгөөн, дохио зангаагаар илэрхийлдэг бүжиг.
- 4. Нийгмийн бүлэг, хамт олон, бие хүний зан төлөв, үйлдлийг тодорхой шалгуурт нийцүүлж байгаа эсэхийг шүүн тунгаах үйл явц.
- 8. Монгол улсын хүн амын дотор хамгийн их хувийг эзэлдэг, соёлын нэгдмэл цөм болдог гол угсаатны бүлэг.
- 9. Хүмүүсийн практик баримт, туршлага, үнэт зүйлсийг хэлэх бөгөөд домгийн, шашны, шинжлэх ухааны гэсэн төрлүүдтэй.
- 10. Хүн төрөлхтний үүсэл, ертөнцийг үзэх үзлийн хамгийн эртний хэлбэр бөгөөд уран сэтгэмж, ид шидийн шинжтэй мэдлэг.
