Across
- 4. 1639-1642 онд Төвөд орныг дайлан эзэлсэн Хошуудын Гүүш хан Төрбайхыг Төвөдийн хаан ширээнд суулгаж , V Далай ламыг Төвөдийн бурхны шашны тэргүүнээр өргөмжисэн гэдэг энэ үйл явдлаар нэгэн улс байгуулагдсан гэж үздэг. Тэрхүү улсыг нэрлэнэ үү.
- 7. 1691 оны 5р сарын эхээр Манжийн ямар хаан ирж зарлиг сонсгон, тусгай ёслол үйлдсэнээр Халх Монгол Манжийн эрхшээлд орсон бэ?
- 8. 1617 онд Авга хар ууланд ямар хотыг байгуулсан бэ?
- 10. Хошуу захирсан ноёдыг юу гэдэг вэ?
- 11. 1689 онд Ар элстэйд болсон чуулганаар Манжид дагаар орох асуудлыг хэнүүс хэлэлцсэн бэ?
- 13. Эзэн хааны буюу улсын чанартай алба татварыг юу гэдэг вэ?
- 14. Ямар ноёд 1637 онд Хөх нуур, Төвөдийг цэрэглэн эзэлж, засаглан захирах болсон бэ?
- 18. 1723 онд … тэргүүтэй ноёд Хөхнуур, Төвөдийн бие даасан байдлыг хадгалахын төлөө зэвсэгт бослого гаргав.
- 23. V Далай ламын бүтэн нэр юу вэ?
- 25. Торгууд, Дөрвөд, Хошуудын нэг хэсэг Ижил рүү нүүсний дараа Ойрадад ямар ноёд гол суурь эзлэх болсон бэ?
- 27. 1630-аад оны дундуур Торгуудын Хо өрлөг, Дөрвөдийн Далай тайш нар Ижил мөрний доод хэсэгт нутаглах болсон нь хожим … хэмээгдэв.
- 30. … … гэдэг нь ард түмэн өөрийн газар нутагтаа бүрэн эрхээ хэрэгжүүлж буй улс төрийн бие даасан байдал юм.
- 31. Монголын нийгмийн ямар давхраа нь гэрийн боолчууд байв?
- 32. Малчин ардуудыг гүйцэтгэх алба үүргээр нь хамжлага, сум, шавь хэмээн ялгадаг нь нийгмийг ямар давхарга вэ?
- 33. Хошууны хан, ван, засаг ноёд, тайж, хутагт лам нар Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгмийн ямар давхаргыг бүрдүүлж байсан бэ?
- 34. Манж … бид хоёр улс нэгэн эеэр явахын тулд тэнгэрт цагаан морь, газарт хар үхэр алж, нэг аяганд архи хийж тахин мөргөөд, төр ёсоо нэгтгэн үйлдвэй
- 37. XVII зууны эхэн үед баруун Сибирийн газар нутгийн ихэнхийг эзлэн авсан улс ямар улс вэ?
- 38. Одоогийн Өвөр Монголын Хишигтэн хошууны нутаг нь өмнө нь ямар нэртэй байсан бэ?
- 39. 1750 онд зайсан Саарал, 1753 онд Цэрэн, Цэрэн Убаш, Цэрэнмөнх, 1754 онд … нар албатаа аван Манжид дагаар оржээ.
- 40. Оросууд ямар аргаар Буриадыг өөртөө татах оролдлого хэрэгжүүлсэн бэ?
Down
- 1. Халхын баруун хойд нутагт Шолой убаши, түүний хүү Омбо-Эрдэнэ нарын захирсан аймгийн нэр юу вэ?
- 2. XVII-XVIII зууны Монголын тусгаар тогтнолын тэмцлийн дотроос хамгийн далайцтай нь 1755-1758 онд гарсан. Энэхүү бослогыг Хотгойдын ван болох хэн удирдсан бэ?
- 3. 1755 онд Манж Чин улс их цэргийн хүчээр ямар улсын эсрэг довтолсон бэ?
- 5. 1698 онд … ноёдын хамт Манж Чин улсад дагаар орохоор шийджээ.
- 6. 1688 оноос Галдан Халх руу цэрэглэн улмаар Манж чин улсын эсрэг тэмцэж явах хойгуур … өөрийгөө Зүүнгарын хаанд өргөмжилжээ.
- 9. Төрбайхын ахмад хүүгийн нэрийг нэрлэнэ үү.
- 12. 1691 оны 4р сарын сүүлээр Түшээт хан Чахундорж, Өндөр Гэгээн Занабазар, Сэцэн хан Өмэхэй, Засагт ханы ойр угсааны ноёд, тайж нар, мөн Өвөр Монголын 49 хошууны том ноёд хаана чуулсан бэ?
- 15. Ноёд тайж нарын харьяат ардыг юу гэдэг вэ?
- 16. …-ийн жанжин , цэргүүд Зүүнгар улсын хүнийг юүртэл хядан алж орон нутаг нь эзэнгүй хоосон болж, улс иргэн нь хамтаар бүрмөсөн мөхөж сөнөжээ.
- 17. 1717 онд Зүүнгар улсын жанжин Их Цэрэндондовын цэрэг Төвөдийн Лхасыг эзлэн авч, ямар угсааны ханыг хөнөөсөн бэ?
- 19. Орос улс Ижил мөрний баруун эрэгт хоцорсон халимагуудын юу байх эрхийг хассан бэ?
- 20. 1626 онд ямар улс Цахарт довтлоход Харчин, Түмэд, Ордос, Асуд, Юншээбү аймгийн ноёд, тайж нар хүч хавсран Лигдэн хааны цэргийг бут цохисон бэ?
- 21. Оросууд аль нутагт хүч түрэн орж ирч алба гувчуур авах, эзлэн захирахыг эрмэлзсэн бэ?
- 22. Түшээт хан, Сэцэн ханыг багтаасан зүүн гар, Засагт ханаар удирдуулсан баруун гарт хуваагдсан Монгол ямар монгол вэ?
- 24. 1636 онд Өвөр Монголын 16н аймгийн ноёдын чуулган хаана болсон бэ?
- 26. Өвөр Монгол нь … … хаанд шууд шууд захирагдаж байлаа
- 28. Цоросын тэргүүлэгчийг нэрлэнэ үү.
- 29. Манжийн төрийн алба залгуулагчдыг юу хэмээдэг вэ?
- 35. 1721 оноос Төвөдийг захирч байсан Хошуудын ноёдын эрх мэдлийг устгасан төдийгүй …-д хөх нуурын баруун гарыг захируулжээ.
- 36. Тамгатай хутагт, хувилгаадын харьяат нарыг юу гэдэг вэ?
