Үгийн сүлжээ

1234567891011121314151617181920
Across
  1. 1. Нэг толгой компанийн хараат болон охин компаниуд, эсхүл нэг этгээд дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран хувьцааных нь хяналтын багцыг эзэмшдэг компаниудыг ………. компани гэнэ.
  2. 4. Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн ………. гэнэ.
  3. 9. Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг ……… компани гэнэ.
  4. 10. Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хороо нь хэдээс доошгүй гишүүний бүлрэлдэхүүнтэй байдаг вэ?
  5. 12. Цөөн тооны этгээдээс захиалга авах аргыг юу гэдэг вэ?
  6. 14. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийн хоёр дахь шатны шалгалтад тэнцсэн бол ямар хугацаатай олгогдох вэ?
  7. 15. Нэг буюу түүнээс дээш охин компанитай аж ахуйн нэгж, байгууллага ямар санхүүгийн тайлан гаргадаг вэ?
  8. 17. Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоёр буюу түүнээс дээш компанид шилжүүлэхийг компанийг ……….. гэнэ.
  9. 19. ………… хувьцаат компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийг хэлнэ.
  10. 20. Компанийн дүрмээр зөвшөөрсөн тохиолдолд компани тодорхой тооны энгийн болон давуу эрхийн хувьцааг тогтоосон үнээр, тогтоосон хугацаанд худалдах, худалдан авах эрхийг баталгаажуулсан ……….. гаргаж болно.
Down
  1. 2. Аж ахуйн нэгж, байгууллага нь ямар санхүүгийн тайланг 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор гаргах ёстой байдаг вэ?
  2. 3. Компани ямар хувьцааг заавал гаргадаг вэ?
  3. 5. Компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхийг компанийг ……………. гэнэ.
  4. 6. Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 20-50 хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа тохиолдолд уг компанийг ………. компани гэнэ.
  5. 7. Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг юу гэх вэ?
  6. 8. Компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хувьцааны ....................гэнэ.
  7. 11. Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ ямар аргаар хөтөлдөг вэ?
  8. 13. Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн эрхийг хаанаас олгодог вэ?
  9. 16. Компанийг ямар хэлбэрээс бусад хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд шинээр бий болж байгаа компанийг улсын бүртгэлд бүртгэснээр компани өөрчлөн байгуулагдсанд тооцдог вэ?
  10. 18. Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааны эхний шатанд юуны баримт бүрдүүлдэг вэ?