Across
- 4. баримт / Нягтлан бодох бүртгэлийн данс, өмч, хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлагын анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн журнал, туслах болон ерөнхий дэвтэр, тодруулга болон аж ахуй нэгж, байгууллагын санхүү, эдийн засгийн холбогдох тайлан, бусад баримт бичгийг юу гэдэг вэ?
- 8. / Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн байгуулах үеийн хувьцаа эзэмшигчдийн тоо хэдээс дээшгүй байх ёстой вэ?
- 10. / Ажил гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь эхэлж бүртгэх бичилтийг юу гэдэг вэ?
- 11. / Компани өөрийн компанийг үнэт цаасыг анхдагч зах зээлд гаргах үед юуг хориглодог вэ?
- 12. / Компани нь ............... хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн 2 хэлбэртэй
- 17. / Их сургууль, коллежийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн хүнийг ямар нягтлан бодогч гэдэг вэ?
- 18. суурь / Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ ямар аргаар хөтөлдөг вэ?
- 19. суурь / Мөнгө хүлээн авсан буюу төлсөн үед орлого болон зардлыг хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг юу гэдэг вэ?
- 22. баг / Аудитын тухайн гэрээт ажлыг гүйцэтгэхээр аудитын хуулийн этгээдээс томилогдсон партнер, аудитор, аудиторын туслах болон шинжээчийг юу гэж нэрлэдэг вэ?
- 23. / Компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох уу?
- 25. / Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж нягтлан бодох бүртгэлээ ямар хэлээр хөтлөх вэ?
- 26. бичилт / Ажил гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт хийхийг юу гэдэг вэ?
Down
- 1. / Нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг ямар нягтлан бодогч гэдэг вэ?
- 2. этгээд / Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нөхөрлөл, компанийг аудитын юу гэдэг вэ?
- 3. / Компаниас гаргасан хувьцааг Монгол Улсын болон гадаад улсын иргэн, хуулийн этгээд, ............... хүн эзэмшиж болно.
- 5. / Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компанийг ямар хувьцаат компани гэдэг вэ?
- 6. / Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 20-50 хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа тохиолдолд уг компанийг ямар компани гэх вэ?
- 7. / Гэрээний үндсэн дээр аудит хийлгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг юу гэж дууддаг вэ?
- 9. / Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийг ямар хувьцаат компани гэдэг вэ?
- 13. / Аудитын гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан аудитын хуулийн этгээдийн өмнө аудитын дүгнэлтийн талаар хариуцлага хүлээх аудиторыг юу гэдэг вэ?
- 14. / Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг Архивын тухай хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хэдээс доошгүй жил хадгалах вэ?
- 15. / Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу энэ хуулийн 24, 25, 26 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах, Олон улсын нягтлан бодогчдын холбоонд Монгол Улсыг төлөөлөх эрх бүхий байгууллагыг юу гэж нэрлэдэг вэ?
- 16. улсын / Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланд аудит хийхдээ Аудитын ямар стандартыг баримталах вэ?
- 20. яам / МУ-ын хэмжээнд нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн бодлогыг арга зүйн удирдлагаар хангах төрийн үүргийг ямар газар гүйцэтгэдэг вэ?
- 21. / Аудитын үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд, эсхүл аудитын багийн ахлагч, бусад гишүүнийг юу гэдэг вэ?
- 24. / Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хэдэн зүйлийг хуулийн дагуу хориглосон бэ?
