Across
- 3. Аж ахуйн нэгж эсвэл нэгтгэсэн бүлэг компанийн бусад гишүүдийн эзэмшиж байгаа тухайн аж ахуйн нэгжийн өөрийнх нь өмчийн хэрэглүүрийг юу гэж нэрлэдэг вэ?
- 7. Удирдах ажлыг эрхлэн явуулах үндэс болдог хүний мэдлэгийн цогцыг юу гэж нэрлэдэг вэ?
- 9. Гуйвуулж, өөрчилж, гаднын нөлөөлөл үзүүлж болох хувьсагчийг …………… хувьсагч гэнэ.
- 11. Өмнөө тавьсан тодорхой зорилгод хүрэхийн төлөө үйл ажиллагаагаа ухамсартайгаар зохион байгуулж, зохицуулж байгаа бүлэг хүмүүсийг …………… гэнэ.
- 12. Үйлдвэрлэлд ашиглагдахаар хүлээгдэж байгаа үндсэн барааг юу гэж нэрлэдэг вэ?
- 14. Оролцогчдын тодорхой асуудлын талаарх үзэл бодол, хандлага, саналыг тандахад ихээхэн тохиромжтой байдаг судалгааг юу гэж нэрлэдэг вэ?
- 15. Үйлдвэрлэлийн байгууллага бараа материалыг үйлдвэрлэж бий болгох процессын дагуу ажилладаг учраас бараа материал нь бэлэн бүтээгдэхүүн, ………………, түүхий эд гэсэн гурван ангиллаас бүрддэг.
- 17. Хүмүүсийн өдөр тутмын ахуй амьдралын харилцаанд тохиолддог, албан ёсны бус, чөлөөтэй, урьдчилан бэлтгээгүй, харилцан ярианы бүтэцтэй найруулгыг юу гэж нэрлэдэг вэ?
- 18. SPSS программд хувьсагчдыг хэмжилтийн түвшнээс нь хамааруулан нэрлэсэн, ………………, хэмжээст гэж гурван ангилдаг.
- 19. Угсаатны зүйн судалгаа нь судалгааны аль төрөлд хамаарах вэ?
Down
- 1. Менежментийн шинжлэх ухааны хандлагад «Үр өгөөжийн 12 зарчим»-ыг боловсруулсан Америкийн инженер, бизнес судлаач эрдэмтэн хэн бэ?
- 2. Удирдлагын буюу менежментийн түвшинг хэд ангилдаг вэ?
- 4. Ямар нэгэн ээдрээтэй, нарийн асуудлыг ойлгомжтой болгохын тулд энгийн зүйлтэй харьцуулан бичихэд эссэ бичих ямар аргыг ашигладаг вэ?
- 5. Өөрийн гол санааг эцэс хүртэл нь хамгаалж, нэг санаа, нэг дүгнэлтийг гол болгодог эссэ бичих аргыг юу гэж нэрлэдэг вэ?
- 6. Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд богино хугацаанд (нэг жил эсвэл тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны нэг циклийн аль уртад) ашиглагдах хөрөнгийг юу гэж нэрлэдэг вэ?
- 8. Хоорондоо цаг хугацаа, учир зүйн холбоотой үйл явдал, хэрэг явдлыг дараалан дүрсэлж өгүүлэх зорилготой эссэг ямар эссэ гэдэг вэ?
- 9. Гуйвуулж, өөрчилж, нөлөөлөх боломжгүй бөгөөд туршилтад хамрагдагчдын ерөнхий шинж төлөвийг илтгэх хувьсагчийг …………… хувьсагч гэнэ.
- 10. Байгууллагын үйл ажиллагааг бүрдүүлэгч хэсгүүдийг бий болгоно гэж үздэг хуваарийг ямар хуваарь гэж нэрлэдэг вэ?
- 13. Утга зохиолын хэм хэмжээнд төдийлөн нийцдэггүй, идэвхгүй үгийн сангийн үг болон этгээд, бүдүүлэг үг зэргийг хэрэглэсэн яриаг …………… яриа гэдэг.
- 16. Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг тайлагнах хэдэн арга байдаг вэ?
